Харбины технологийн их сургуулийн танилцуулга (ХТИС)

       
   ХТИСургууль нь 1920 онд шинжлэх ухаан ба инженерийн шинжлэх  ухаан түүний гол судалгааг нэгтгэн байгуулагдаж байсан бөгөөд үүнээс хойш Хятад улсын засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжлэг туслалцаагаа үзүүлсээр ирсэн билээ. Энэхүү сургууль нь 1950 оны үед БНХАУлсын засгийн газарын шийдвэрээр ЗХУлсын тэргүүний боловсролын тогтолцоог хэрэгжүүлсэн 2 дээд сургуулийн нэг юм. Манай сургууль нь сансар судлалын  дээд сургуулиараа алдартай ба түүний дотор нь компьютерийн болон техникийн бүх мэргэжлүүд багтдаг байна. ХТИСургууль нь “Weihai “ ба “ Shenzhen” гэсэн 2 том  их дээд сургуулийн салбартай, нийт 21-н дээд сургуульд (факультет) хуваагддаг ба бакалаврын 68, магистрийн 143, докторын 81 мэргэжилтэй, эрдэм шинжилгээний судалгааны газар 18, судалгааны төв 1 тус тус байна.  Улсын хэмжээний 18 мэргэжлийн хичээл заадаг ба 40 том лаборатортой билээ. Тус сургуульд 3000 гаруй эрдэмтэн багш нар ажилладаг бөгөөд түүний дотор Хятад улсын шинжлэх ухааны академ ба инженерийн академаас 20 академич мөн 700 гаруй багш докторууд хамтран ажиллаж байна.Өнөөдөр манай сургуульд нийт 55500 оюутан сурагч бүртгэлтэй байгаа бөгөөд 65 улсын 1500 гадаад оюутан тус тус суралцаж байна. Манай сургууль нь анх Япон, Орос маягийн хэв загвартай сургууль байсан бөгөөд Хятад улс шинэчлэл эхэлсэнээс хойш гадаад харилцаа нь улам өргөжин Америк, Англи, Япон, Герман, Орос гэх мэт 24 улсын 126 их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг явуулсаар ирсэн юм. Мөн оюутнуудаа солилцох, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад голчлон хамтран ажилладаг. ХТИСургууль нь гадаадийн шилдэг оюутнуудыг улсын зардлаар суралцуулдаг Хятадын цөөн томоохон сургуулиудийн нэг юм. Эдүгээ ХТИСургууль нь дэлхийд байр сууриа олсон төдийгүй  хятад улсдаа  эхний 9-н том их сургуулиудын нэг болжээ. Мөн  ХТИСургууль нь Хятадын зүүн хойд зүг болох Харбин хотод байрладаг ба энэхүү хот нь жил бүрийн өвөл баригддаг мөсөн хотхон, цасан барималуудаараа дэлхийд алдартай билээ.

Гадаад оюутан суралцах гол мэргэжилүүд

  Хятад хэл, Компьютерийн шинжлэх ухаан ба техник, Олон улсын эдийн засаг ба худалдаа, Механик загварыг бүтээх болон автоматжуулах, Цахим ба мэдээлэлийн инженер,  Бизнесийн удирдлага, Инженерийн удирдлага, Хотын төлөвлөлт ба зохион байгуулалт, Тээвэрийн инженер, Хот захиргааны инженер, Био технологи, Био инженер,  Нийлмэл түүхий эд ба инженер, Авто машины инженер,  Техникийн эдийн засаг ба удирдлага, Цахим систем ба автоматжуулалт,  Дулааны эрчим хүчний инженер, Байгууламжийн механизм,   Компьютерийн программ хангамжийн инженер, Архитектор, Англи хэл,  Орос хэл, Япон хэл , Радио телевизийн  найруулагч, Зар сурталчилгаа, Худалдааны менежмент, Нийгмийн ухаан, Мэдээлэлийн удирдлага ба мэдээлэлийн систем, Маркетинг, Нягтлан бодох ухаан, Санхүүгийн удирдлага, Банк санхүү, Мэдээлэл технологи, Цахилгаан инженер болон түүний автоматжуулалт, Цахим мэдээлэлийн инженер, Хүнсний шинжлэх ухааны инженер, Мэдээлэлийн системчлэл, Интерьер  дизайн, Барилгын инженер гэх мэт.

 Бүртгэлийн тариф(Тооцох нэгж:Юань)

                        Ангилал

Бүртгэлийн мөнгө

Төлбөр(хувьхүн/жил)

Хичээл эхлэх

Бакалавр

400

18,000

9сард

  Бакалавр(хятад хэлний )

400

16,400

9сард

 Магистр

400

25,000

9сард

Доктор

400

33,000

9сард

Доктор(англи хэл дээр)

400

49,200

9сард

Энгийн программтай анги

400

23,000

9сард

Дээд  программтай анги

400

32,000

9сард

Хэлнийбэлтгэл (жилд 2 семистэр)урт хугацаагаар

260

13,000

3 ба 9сард

Хэлний бэлтгэл(нэг сар)богино  хугацаагаар

260

2,700

7 ба 1сард

Тайлбар: Эрдмийн зэрэг хамгаалах хүн шалгалтанд 200 юань төлж орно

Байрны танилцуулга:

          Ангилал

                   Өртөг

                       Хэрэгслүүр

  Хоёр хүний өрөө

600/ор/сар (тогны мөнгө орохгүй)

Телевизор , утас ,интэрнэтийн нүх , нийтийн гал тогоо , ариун цэвэрийн өрөө, 24-н цагийн халуун ус

 Амьдрах орчин нөхцөл :

ХТИС-ийн гадаад сурагчдийн дотуур байранд гадаад оюутанууддаа зориулаад тусгай өрөөнүүдийг тохижуулсан. Тус өрөөнүүдэд телевизор ,DVD болон төгөлдөр хуур  багтана.  Үүнээс гадна гадаад сурагчид маань сургуулийн номын сан, спортын соёлын ордон болон хятад сурагчдийн хоолны газраар  өргөнөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой. Мөн сургуулийн хашаанд эмнэлэг, супермаркет  болон хими цэвэрлэгээний газрууд бий.

Харилцах хаяг :

Утас : +86-451-86412741
Факс : +86-451-86417792
Хаяг : Хятад улс·Харбин хотын нанган дүүрэг силин гудамж 11 тоот
Шуудангийн дугаар:150001
Э-майл хаяг: fso@hit.edu.cn                            Вэб хаяг: studyathit.hit.edu.cn

 
HIT News   International Conference & Exchange   Students Activties   Academic & Reserch Exchange
International Student Center, Harbin Institute of Technology
Address: No.11 Siling Street , Nangang District, Harbin 150001 P.R.China
Fax: +86-451-86417792    E-mail: fso@hit.edu.cn
Web: http://StudyatHIT.hit.edu.cn